“Kyrgyz Community Center”-т зочлон, мэдээлэл солилцож, туршлага судаллаа.

“Монгол Өв Соёлын Төв” төслийн баг “Kyrgyz Community Center”-т зочлон, тус төвийн удирдлагуудтай найрсаг уулзалт хийж, үүсгэн байгуулагдахаас эхлээд өнөөг хүртэлх явуулж буй үйл ажиллагааных нь талаар харилцан ярилцлага өрнүүлж, мэдээлэл солилцож, туршлага судаллаа. “Kyrgyz Community Center”-ийн дарга н. Нурдин Маматжан үйл ажиллагаа явуулдаг байрныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Дашрамд дурдахад, Чикаго хот дахь киргиз коммюнити нь монгол коммюнититэй олон талаараа ижил төстэй байдаг онцлогтой. Мөн уулзалтаар хоёр төв цаашид зарим арга хэмжээ хамтран зохион байгуулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцов.


Scroll to Top