Хандивын ангилал
“очир” хандивлагч
30000 ам.доллараас дээш
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн анги, хүндэтгэлийн танхимыг хандивлагчийн нэрэмжит болгон тохижуулна.
- “Очир” хандивлагч болсныг батлах “АЛТАН ГЭРЭГЭ”-г гардуулж, үүрд хадгалуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байрны хүндэтгэлийн хананд “Очир” хандивлагч болсныг гэрчилж, хандивлагчийн нэр, логог хүндэтгэлтэйгээр байршуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн албан ёсны цахим хуудас, цахим хаягаар хандивлагчийн нэр хүндийг байнга алдаршуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн насан туршийн хүндэт гишүүн байна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд 5 жилийн турш жилд 4 удаа үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр явуулах эрх эдэлнэ.
- ”Очир” хандивлагчийн тоо зөвхөн 3 /гурав/ байна.
“Алтан” хандивлагч
10000 – 29999 ам.доллараас дээш
- Алтан хандивлагч болсныг батлах “АЛТАН ГЭРЭГЭ”-г гардуулж, үүрд хадгалуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байрны хүндэтгэлийн хананд алтан хандивлагч болсныг гэрчилж, хандивлагчийн
нэр, логог хүндэтгэлтэйгээр байршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн албан ёсны цахим хуудас, цахим хаягаар хандивлагчийн нэр хүндийг байнга
алдаршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн насан туршийн хүндэт гишүүн байна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд 3 жилийн турш жилд 4 удаа үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр явуулах
эрх эдэлнэ. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудад 15 хүүхдийг 3
жилийн турш 20 хувийн хөнгөлөлттэйгээр хамруулах эрхийн бичиг гардуулна.
“Мөнгөн” хандивлагч
5000 – 9999 ам.доллар
- Мөнгөн хандивлагч болсныг батлах “МӨНГӨН ГЭРЭГЭ”-г гардуулж, үүрд хадгалуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байрны хүндэтгэлийн хананд мөнгөн хандивлагч болсныг гэрчилж,
хандивлагчийн нэр, логог хүндэтгэлтэйгээр байршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн албан ёсны цахим хуудас, цахим хаягаар хандивлагчийн нэр хүндийг байнга
алдаршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд 2 жилийн турш жилд 3 удаа үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр явуулах
эрх эдэлнэ. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудад 10 хүүхдийг 2
жилийн 15 хувийн хөнгөлөлттэйгээр хамруулах эрхийн бичиг гардуулна.
“Хүрэл” хандивлагч
2000 – 4999 ам.доллар
- Хүрэл хандивлагч болсныг батлах “ХҮРЭЛ ГЭРЭГЭ”-г гардуулж, үүрд хадгалуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байрны хүндэтгэлийн хананд хүрэл хандивлагч болсныг гэрчилж, хандивлагчийн
нэр, логог хүндэтгэлтэйгээр байршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн албан ёсны цахим хуудас, цахим хаягаар хандивлагчийн нэр хүндийг байнга
алдаршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд 2 жилийн турш жилд 1 удаа үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр явуулах
эрх эдэлнэ. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудад 1 жилийн турш 5
хүүхдийг 10 хувийн хөнгөлөлттэйгээр хамруулах эрхийн бичиг гардуулна.
Эрхэм хандивлагч
500 – 1999 ам.доллар
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн байрны хүндэтгэлийн хананд болон вэб хуудсанд овог нэр нь бичигдэж,
байнга алдаршуулна. - “Монгол Өв Соёлын Төв”-ийн гишүүнчлэлд хамрагдана.
- Хандивлагч болсныг гэрчлэх Батламж гардуулна.
- “Монгол Өв Соёлын Төв”-д зохион байгуулагдаж буй сургалтад 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
Хүндэт хандивлагч
250 – 499 ам.доллар
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн вэб хуудсанд овог нэр нь бичигдэж, байнга алдаршуулна.
- Монгол Өв Соёлын Төв”-ийн гишүүнчлэлд хамрагдана.
- “Монгол Өв Соёлын Төв”-д зохион байгуулагдаж буй сургалтад 10%-ийн хөнгөлөлт эдэлнэ
Хандивлагч
1 – 249 ам.доллар
- “Монгол Өв Соёлын Төв”-ийн вэб хуудсанд овог нэр нь бичигдэж, байнга алдаршуулна.