“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах урилга

АНУ, Чикаго хот
2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

АНУ-ын баруун төвийн бүсийн монгол иргэдийн үүсгэл санаачилгаар монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг хангах, хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээх, заан сургах, монгол амин чанарыг бэхжүүлэх эрхэм зорилготой Чикаго хот орчимд төвтэй “Монгол Өв Соёлын Төв” (“Mongolian Heritage Center”) /Цаашид “Төв” гэнэ/-ийг албан ёсоор байгуулаад байна.

Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллахыг хүссэн иргэдэд нээлттэй УРИЛГА хүргүүлж байна.

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн нь а/ Удирдан манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх; б/ Жил бүр Удирдах зөвлөлийн гишүүний татварыг төлөх чадамжтай байх шалгууртай бөгөөд сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

  1. Нэр дэвшигчийн товч намтар /Хавсралт 1:/
  2. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч бичгээр гаргасан Баталгаа /Хавсралт 2:/
  3. Гэмт хэргийн холбогдолгүй байх.

Холбогдох материалыг .pdf хэлбэрээр [email protected] хаягаар 2023 оны 9 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагийн 16.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 773-816-7272 /09.00-17.00 цагийн хооронд/

Сонирхсон иргэдтэй Төвийн үүсгэн байгуулагчид ярилцлага хийнэ.

Хавсралт 1: УЗ-ийн гишүүний товч намтар
Хавсралт 2: Баталгааны загвар
Жич: Хавсралтуудыг Төвийн имэйл хаягаар холбогдож авна уу.

Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй.

“МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ”
“MONGOLIAN HERITAGE CENTER” (MHC)

Scroll to Top