Монгол Улсын Консулын газар, Иллинойс мужийн Күүк дүүргийн Шерифийн алба хамтран “Шатар/Даамын үдэш” нөхөрсөг арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Өв Соёлын Төв дээр зохион байгууллаа.
Нийгэм, иргэдийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэдэг шерифүүдтэй хамт шатар, даам суралцан, оюуны спортын ур чадвараа сорихын зэрэгцээ Шерифийн албаны олон нийтэд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон энэхүү нөхөрсөг арга хэмжээнд гэр бүл, найз нөхдийн хамт ирж идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. Күүк дүүргийн Шерифийн албаны хамт олон манай төвд хүүхдийн ном хандивласанд талархал илэрхийлье.





