МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ ПРОСПЕКТ ХАЙТС ОРЧМЫН 2025 ОНЫ ШИЛДЭГ АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Монгол Өв Соёлын Төв нь “Проспект Хайтсын 2025 оны шилдгүүд” шалгаруулалтын “Шилдэг ашгийн бус байгууллага”-ын ангилалд шалгарсан сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахад баяртай байна.

Энэхүү шагналыг “Business Rate” байгууллага тухайн орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар зэрэг олон нийтэд нээлттэй Google review дата мэдээлэлд үндэслэн шалгаруулж олгодог байна.  

Төвийн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцдог монгол, гадаад нийт оролцогч, дэмжигчиддээ талархал илэрхийлье. 

Төвийн байр, танхимын тохижилтыг улам сайжруулах, үйл ажиллагааны агуулгыг өргөжүүлэхэд та бүхэн идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

Scroll to Top