МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛОВ

Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болов. Ээлжит хурлаар Төвийн дүрэмд заасны дагуу  УЗ-ийн зарим гишүүнийг чөлөөлж,  шинээр  Г.Алтанбагана, Г.Ган-Эрдэнэ, Э.Мөнхцас /Мартин/, Д.Түмэндэлгэр нарыг томилсноор цаашид  Удирдах зөвлөл  11 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Мөн хурлаас Монгол Өв Соёлын Төвийн дүрэмд зарим өөрчлөлт оруулж, хэлэлцэн баталж, Төвийн 2025 оны үйл ажиллагааны тайлан,  санхүүгийн байдлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар болон 2026 оны зорилт,  байр ашиглалтын талаарх танилцуулга мэдээлэл сонслоо.  

Цаашид Төвийн эрхэм зорилго, үндсэн чиглэлдээ нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэх, санхүүгийн байдалд хяналт тавих зорилгоор  хараат бус бие даасан Хяналтын зөвлөл байгуулж, ажиллахаар тогтлоо.

2025 онд Монгол Өв Соёлын Төв өөрийн байрандаа үндсэн чиглэлийн хүрээнд  79 удаагийн арга хэмжээ зохион байгуулсанд  нийт 3442 хүн оролцсон бөгөөд тус Төвд тогтмол явагддаг  “Монгол Мэдлэг” сургууль, шатар, морин хуур, ёочин, төгөлдөр хуур, үндэсний бүжиг, үндэсний бөх, үндэсний шагайн харваа, Ахмадын өдөр зэрэг арга хэмжээ, сургалтуудад давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэд хамрагдсан байна.

Scroll to Top