Дилова хутагт Башлуугийн Жамсранжавын монгол үндэстний сэргэн мандлын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой “ДИЛОВА ХУТАГТ” шатрын уламжлалт тэмцээнийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар, “Дилова хутагт” нийгэмлэг, “Chess Club 64” клуб хамтран 2025 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Өв Соёлын Төв дээр зохион байгууллаа. Тэмцээнд АНУ-д амьдарч буй монгол туургатан шатарчид 4 ангиллаар ур ухаанаа сорин өрсөлдсөнөөс:
10 хүртэлх насны хүүхдийн ангилалд
1-р байр: Н.Дугарова,
2-р байр: Б.Одбаяр,
3-р байр: А.Лыксыков,
Тусгай шагнал: Е.Төрмандах, Г.Хүлэгүн
15 хүртэлх насны хүүхдийн ангилалд
1-р байр: Д.Данзан,
2-р байр: Б.Сүбэдэй,
3-р байр: Г.Билгүүн,
Тусгай шагнал: О.Төгсцогт, Б.Золбаяр
Насанд хүрэгчдийн сонирхогчдын ангилалд
1-р байр: Т.Бямбацогт,
2-р байр: Ж.Энхням,
3-р байр: Т.Гэрэлт-Од
Тусгай шагнал: Д.Батмэнд
Мэргэжлийн шатарчдын ангилалд
1-байр: ФМ Л.Очирбат
2-р байр: ОУМ Т.Энхбат
3-р байр: ФМ Е.Төгстөмөр,
Тусгай шагнал: СМ Д.Бат-Эрдэнэ нар тус тус эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Түргэн тоглолтын тэмцээн зохиох саналыг шатарчид гаргасныг Д.Буянтогтох, Д.Цогбадрах нар дэмжин, ивээн тэтгэснээр нэмж зохион байгуулсан бөгөөд мэргэжлийн шатарчдын ангилалд:
1-р байр ОУМ О.Ганболд
2-р байр ОУМ Т.Энхбат
3-р байр: ФМ Л.Очирбат,
Сонирхогчдын ангилалд
1-р байр Т.Бямбацогт
2-р байр Т.Гэрэлт-Од
3-р байр Н.Лут-Очир нар эзлэв.







